Үйл явдал3 мин унших
М.Оюунчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг цахимаар хуралдлаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
Уг цахим хурлыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн даргалан явуулсан бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмээ нар эмч, мэргэжилтнүүдийн эрүүл мэнд, ажлын нөхцөл байдал, эрсдэл, хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан гаргасан таван зөвлөмжийн дагуу хариу арга хэмжээ авч, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа. Шаардлагатай авах арга хэмжээний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн.
Тулгамдаж байгаа асуудал бол хүний нөөц, барилга, өрөө тасалгааны дулаалгын асуудал байгаа. Сүүлийн үед цахим сүлжээгээр иргэдийн дунд ХӨСҮТ-ийг бүрэн тусгаарласан, асуудал хүндэрсэн гэдэг ташаа мэдээлэл түгээх хандлага гарч байгаа нь эмч, сувилагч, ажилтнуудын сэтгэл санаанд нөлөөлөх, нэр хүндэд нь халдах зэрэг сөрөг үр дагаварыг үүсгэж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмээ хэллээ.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ, Интерактив ХХК-ийн захирал Б.Ууганбаяр нар 119.mn вебсайтын хөгжүүлэлт, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Б.Бейсен, Ж.Чинбүрэн нар тодруулж, цаашид Нийгмийн бодлогын байнгын хорооноос шаардлагатай дэмжлэг үзүүлж, Эрүүл мэндийн сайдтай уулзаж асуудлыг шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.