Үйл явдал2 мин унших
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг танилцуулав.
Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдийн олонхын саналыг авсан саналуудыг холбогдох зүйл, заалтуудад нэмж тусгасан байна. Төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар, өөрчлөлтийг хийж төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Иймд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын 5 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.