Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулсан талаар танилцууллаа.
Дараа төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцууллаа.
Хуралдааны явцад гишүүд СЕХ-ны төлөөлөөс асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 96,7%-ийн саналаар хууль батлагдлаа.
Эх сурвалж: