Байр суурь4 мин унших
Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Байр суурь4 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаАжлын хэсэг 2021 оны нэгдүгээр сарын 25, 27-ны өдрүүдэд хуралдаж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Ажлын хэсгийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа хуулийн төслийн зорилго, зохицуулах харилцаа, хамрах хүрээ, зөвхөн газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр байхаар тодорхой болгож, үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллах хүртэлх хугацаанд уг хуулийн төсөл хүчин төгөлдөр үйлчилж байхаар тусгасан байна. Мөн үйлдвэрийн барилга угсралтад шаардагдах машин механизм, техник тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материалыг хилээр нэвтрүүлэхдээ гаалийн түргэвчилсэн бүрдүүлбэрийг хийхээр холбогдох зохицуулалтыг нэмж оруулжээ.
Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах олон улсын норм, стандартыг монгол хэлнээ орчуулж, нутагшуулах, газрын тосны хайгуул, ашиглалт явуулах талбайг давуу эрхээр тус компанид олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэх, үйлдвэрийн газрын тос хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг орон нутгийн удирдлага олгох, тухайн орон нутгийн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллах зэрэг зарчмын зөрүүтэй 13 санал болон найруулгын шинжтэй нэг саналыг Ажлын хэсгийн зүгээс боловсруулсан. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг боловсруулахдаа холбогдох мэргэжлийн байгууллагуудаас санал авч тусгасан гэдгээ Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хэллээ.

Ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг сонссоны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, санал хураалт явууллаа.
Ажлын хэсгээс гаргасан хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдэд түшиглэсэн газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр (цаашид “газрын тос боловсруулах үйлдвэр” гэх) байгуулах болон түүхий тос дамжуулах хоолойд гарах үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Түүнчлэн хуулийн төслөөс дөрөвдүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг болон долоодугаар зүйлийг бүхэлд нь хасахаар тогтов.
Үргэлжлүүлэн найруулгын шинжтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өндөрлөлөө.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.