Үйл явдал2 мин унших
Зураг төслөө дутуу зурсан компанийн эсрэг гомдол гаргана

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Гэвч тус барилгын зураг төслийг гүйцэтгэгч эмнэлгийн өргөтгөлийн зургийг дутуу зурснаас нэмэлт санхүүжилт шаардлагатай болж, ашиглалтад орох боломжгүйд хүрээд байна.

Тиймээс энэ компанийн эсрэг гомдол гаргана. Компанийн зүгээс хариу тайлбараа бэлтгээрэй. Төрийн байгууллагуудын зүгээс барилгын өргөтгөлтэй холбоотой саатсан асуудал байвал түргэвчлэх арга хэмжээ авна. Цаашид нийслэлийн эрүүл мэндийн үйлчилгээний ачааллыг хуваалцдаг томоохон эмнэлгүүдийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад богино хугацаанд оруулахад анхаарч ажиллана” гэлээ.

Харин зураг төслийг гүйцэтгэгч “Карказ зураг” ХХК-ийн зүгээс “Уг эмнэлгийн өргөтгөл орчин үеийн стандартын дагуу тоноглогдох цогцолбор барилга тул биднээс нарийн зураг зуруулахгүй гэж зургийн даалгавар өгсөн. Тэр дагуу ажлаа гүйцэтгэсэн” гэсэн тайлбарыг өгч байлаа.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 1993 оноос зочид буудлын зориулалттай барилгад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ашиглалтад орсон цагаасаа төсвийн хөрөнгөөр нэгдсэн их засвар хийж байгаагүй. Тиймээс барилгын үндсэн хийц муудаж, цахилгаан, дулааны шугамууд ч ачааллаа дийлэхээ больжээ.

Энэ талаар тус Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан “Эмнэлэг маань 30 орчим жил зориулалтын бус буюу зочид буудлын зориулалттай байранд үйл ажиллагаа явуулж ирсэн. Үүний зэрэгцээ өнөөдрийг хүртэл нэгдсэн засвар хийгдэж байгаагүй тул эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд хүндрэлтэй байна. Мөн эмнэлэг маань харьцангуй ачаалал өндөр буюу өдөрт 900 орчим хүнд үйлчилдэг. Тиймээс зайлшгүй өргөтгөлийн барилга шаардлагатай байна. Өргөтгөлөө богино хугацаанд ашиглалтад оруулж чадвал эрүүл мэндийн байгууллага онцгой ачаалалтай байгаа энэ үед эмнэлгийн үйлчилгээний, чанар хүртээмжид шууд нөлөөлнө. Эмч, ажилтнууд төдийгүй иргэдийн хувьд ч өргөтгөлийн байрыг богино хугацаанд ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байна” гэсэн юм.
