Үйл явдал2 мин унших
Ж.Мөнхбатыг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжив

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаИймээс Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс тус Байннгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.
Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, нэр дэвшигч Ж.Мөнхбат гишүүн нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргын үүрэгт ажлыг сайн хийж, олон чухал шийдвэр гаргуулсан учраас цаашид энэ ажлаа үргэлжлүүлмээр байна гээд Улсын Их Хуралд олон удаа сонгогдсон туршлагатай, тулхтай гишүүний хувьд Н.Энхболдыг тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх санал гаргав. Гэвч Н.Энхболд гишүүн нэрээ татаж, намын бүлгээс нэр дэвшүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатыг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Ингээд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу санал хураалтыг гар өргөж явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатыг тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ.