Үйл явдал1 мин унших

Ерөнхийлөгчийн зарлигаар боксын гурван үеийн төлөөлөлд шагналын хур буулаа

Ерөнхийлөгчийн зарлигаар боксын гурван үеийн төлөөлөлд шагналын хур буулаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр /2021.06.07/ Монголын боксын спортод оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, нэр бүхий эрхэм хүндтэй нөхдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Тодруулбал, “Их-Хэнгэрэг” ХХК-ны захирал, Монголын боксын холбоо /МБХ/-ны дэд ерөнхийлөгч, ОУХМ, Б.Батбаяр, залуучуудын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ, Хилийн 0208-дугаар Тусгай салбар, Хилчин спорт хорооны сургагч офицер дэслэгч Т.Чулуунтөмөр нарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, Боксын эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ, М.Буянжаргал, МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан /2000-2005 он/, Монголын боксын холбооны зүтгэлтэн ОУХМ Б.Мягмарсүрэн, МБХ-ны дасгалжуулагч багш, Мэргэжлийн боксын Ази тивийн аварга, ОУХМ С.Нэмэхбаяр, МБХ-ны шигшээ багийн дасгалжуулагч, багш, ОУХМ Л.Батбаяр нарыг “Алтангадас одон”-гоор тус тус шагналаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар боксын гурван үеийн төлөөлөлд шагналын хур буулаа

Энэхүү шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсад боксын спортыг түгээн дэлгэрүүлж хөгжүүлэх үйлсэд өөрсдийн мэдлэг, оюун ухаан, ур чадвараа зориулан олон арван шавь нартаа сурсан мэдсэнээ заан зөвлөж, сургаж, хүмүүжүүлж яваа эрхэм гурван үеийн төлөөлөл болсон нөхөддөө МБХ-ноос талархал илэрхийлж баяр хүргэсэн юм.

Ерөнхийлөгчийн зарлигаар боксын гурван үеийн төлөөлөлд шагналын хур буулаа

Ерөнхийлөгчийн зарлигаар боксын гурван үеийн төлөөлөлд шагналын хур буулаа

Ерөнхийлөгчийн зарлигаар боксын гурван үеийн төлөөлөлд шагналын хур буулаа

Эх сурвалж:

Montsame.mn

Гавъяа, ШагналХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2023
  3. 2022

Дата архиваас

  1. 2021
  2. 2019
  3. 2014
  4. 2013
  5. 2012