#Шилэн хууль5 мин унших
Тэтгэврийн даатгалын шимтгэлээс 1% буурууллаа

Сэтгүүлч soko
Одоохон...
#Шилэн хууль5 мин унших

Сэтгүүлч soko
2018 онд 2%,
2019 онд 1%,
2020 онд 2%-иар өсгөн хуульчилсан байна.
Энэ нь санхүүгийн орчинг эрүүлжүүлэх, нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлэхэд ач холбогдолтой гэдэг нь маргаангүй билээ. Өнөөдөр 1995 оны шинэтгэлээс өмнөх 286 мянга /одоо 56 мянга/, цэргийн албан хаагч байсан 19 мянган иргэн зэрэг зарим төрлийн даатгалын шимтгэл болох 499 тэрбум орчим төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлж байна.
Гэтэл цар тахлын аюул өрнөснөөр олон арван аж ахуйн нэгж хаалгаа барихад хүрч, ажил эрхэлж буй хүмүүсийн ашиг орлого эрс буурснаар дээрх ачааллыг дааж явахад хүнд боллоо. Үйлдвэрчний байгууллагын тооцоолсноор 2019 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар 19000 аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэлийн 176.0 тэрбум төгрөгийн өртэй, ажиллагсдын дундаж цалин 1162200 төгрөгөөс 34.7 хувийг татвар шимтгэлд зарцуулж байна гэжээ. Цар тахлын нөхцөлд байгаа сүүлийн 1 жил гаруй хугацаанд энэ байдал улам дордлоо.
Энэхүү онцгой нөхцөл байдлыг үндэслэн Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хэмжээгээр бууруулах санал оруулж, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нарын гишүүд Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачцлан боловсруулж, 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн.
Хуулийн төсөл өргөн барив
Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчлэн сайжруулах бодлогыг тодорхойлж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллааны хөтөлбөрийн 2.5.5-д “цалин, хөлс тэтгэвэр, тэтгэмжийг инфляц, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт нь сөргөөр нөлөөлж байна. Улсын Их Хурлаас хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд “Нийгмийн даатгалын тухай хуулийг шинэчлэх” төлөвлөгөөний хүрээнд уг асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Хууль батлагдвал нийт 49.7 мянган ажил олгогч, 168 мянган шимтгэл төлөгч ажиллагсад уг хөнгөлөлтийг эдлэх юм.
Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулснаар нийгмийн даатгалын санд төсвөөс үзүүлэх дэмжлэг нь 2021 онд 94.5 тэрбум, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Үүнтэй холбогдуулан төрөөс шаардлагатай дэмжлэг үзүүлэхгүй бол нийгмийн даатгалын сангийн бие даасан байдалд бэрхшээл учрах тул төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага гарч ирнэ гэдэг нь ойлгомжтой. Цар тахлын онцгой нөхцөлд ард түмний эрх ашгийн төлөө эдгээр арга хэмжээг авах хэрэгтэй байна.
Онцгой нөхцөл байдлын улмаас хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ОУВС-тай хэлэлцэн тохиролцож, цар тахлын улмаас эдийн засагт учирсан бэрхшээлийг даван туулсны дараа нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг бэхжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бололцоотой юм. Наад зах нь нийгмийн даатгалын багц хууль тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх хүртэл төслөөр дэвшүүлж байгаа бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Н.Наранбаатар УИХ-ын гишүүн
Т.Энхтүвшин УИХ-ын гишүүн
“Нийгмийн даатгалын тухай” багц хуулийг баталж одоог хүртэл 28 удаагийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн байдаг ч энэ удаа дахин томоохон шинэчлэлийн асуудал цаг үе болон Нийгмийн даатгалын сангийн алдагдалтай ажиллагаатай холбогдон урган гарч ирж байна. Одоо байгаа тогтолцоо нь хүн ам зүй, насжилт, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдээс хамаарч хувьсан өөрчлөгдөх шаардлагатай тулгарсан учир Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам боловсруулж УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа аж. Ингэснээр Тэтгэврийн даатгал, тэтгэмж, халамж, эрүүл мэнд, ажилгүйдлийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийгдэх боломж бүрдэнэ.