Онцлох мэдээ3 мин унших
Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаХуулийн төслийг дээрх нэр бүхий гишүүдээс гадна Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, Н.Энхболд нар хамтран санаачилжээ.

2017 онд Олон улсын парламентын холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран дэлхийн 150 гаруй орнуудын парламент болон парламентын гишүүдийн дунд парламентын хяналтын асуудлаар судалгаа явуулж “Дэлхийн парламентын тайлан-2017: Парламентын хяналт ба Парламентаас Засгийн газрыг хянах чадамж” сэдэвт тайлан, судалгаанд оролцсон орнуудын сайн туршлагад тулгуурлан Олон улсын парламентын холбооноос парламентын хяналтыг боловсронгуй болгох чиглэлээр гаргасан зөвлөмж, түүнчлэн парламентын хяналтын эрх зүйн орчин, тогтолцооны талаарх бусад орны туршлага, дэлхий нийтийн парламентын хяналтын тогтолцоо, эрх зүйн орчны жишгийг харьцуулан судалж, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улсын Их Хурлын хуулийн биелэлтэд хяналт тавих онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд тулгамдаж байсан асуудлыг хууль, эрх зүйн орчин болон практикт тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй хамтатган судалсны үндсэн дээр долоон бүлэг, 60 зүйлтэй хуулийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл боловсруулахтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Нийтийн сонсголын тухай, Төсвийн тухай, Зөрчлийн тухай болон хуульд холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг боловсруулжээ.