Онцлох мэдээ4 мин унших
Г.Занданшатар: Улаанбаатарын хөгжлийн тушаа болж буй өнгөрсөн 30 жилийн гажуудлыг залруулахаар хийж буй ажлыг УИХ дэмжинэ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ4 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо нь Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, түүнчлэн Улаанбаатар хотод тулгамдсан “Таван Т-гийн асуудал” буюу төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, төсөв, татварын шинэчлэл хийх, талцлыг эцэс болгох зэрэг ажил хэрэг явуулах учиртай. Тиймээс эдгээр асуудлын чиглэл тус бүрээр дэд ажлын хэсэг байгуулах чиглэлээр өнөөдөр ярилцана хэмээн тэмдэглэв.

Мөн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг дагасан шинэ суурьшлын бүсэд дагуул хот байгуулах эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, санал солилцсон талаараа тэмдэглэж, татвар, санхүүгийн хөнгөлөлттэй эдийн засгийн чөлөөт бүс бүхий дагуул хот бий болсноор Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл зэрэг хүндрэл зохих хэмжээгээр шийдэгдэнэ гэж үзэж буйгаа илэрхийлээд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Түр хорооны гишүүдийн саналыг тусгаж, батлуулсан. Ойрын хугацаанд хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй мэдээллийг Түр хороон дээр сонсох төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт бүрэн дүүрэн хэрэгжих үндсийг бүрдүүлэх газрын хууль тогтоомжийн шинэчлэл, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга гээд анхаарч ажиллах олон асуудал бий хэмээв.
Улсын Их Хурлын даргаас чиглэл болгосон дээрх асуудлууд болон уулзалтын сэдэвтэй холбогдуулж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн товч мэдээлэл хийхдээ Улсын Их Хуралтай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Улсын Их Хурлын даргын нэр дээр Улаанбаатар хотын иргэдээс түгжрэл болон корона вирусийн нөхцөл байдалтай холбоотой асуудлын талаар ихэвчлэн санал, хүсэлт ирүүлж буйг дурьдаад, иргэдийн тавьж буй асуудлуудыг шийдвэрлэхэд Түр хорооны гишүүдийг анхаарч ажиллахыг хүслээ.


Улсын Их Хурлын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга Э.Бат-Амгалан Улсын Их Хурлын даргын өгсөн тодорхой гурван чиглэлийн дагуу Түр хорооноос ажлын хэсэг гарч, Улаанбаатар хоттой нягт хамтран ажиллах төдийгүй ирэх аравдугаар сард эхлэх намрын ээлжит чуулганд зарим асуудлыг оруулж, шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүд ч том өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхэд нэг санаатай ажиллаж буй гэдэгт итгэж байна. Одоо бол бүгд нийлээд ажил л хийх цаг. Засаг төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, хаа хаанаа хариуцлагатай, сахилга баттай, нягт холбоотой ажиллахыг анхааруулж байна хэмээв. Уулзалтад Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг даргын зөвлөх Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар, З.Төмөртөөмөө болон албаны бусад хүмүүс оролцов