Онцлох мэдээ1 мин унших

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдана

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдана

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж гарлаа.

Ээлжит бус чуулганаар:

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдана

Чуулган 2022.01.28-ны өдөр буюу баасан гарагийн 14.00 цагаас эхлэх юм.

Сэтгүүлч soyolmaa

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009