ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Танилцуулгадаа:
Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байгааг, манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгааг дурдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсруулсныг Сангийн сайд танилцуулгадаа дурдахын зэрэгцээ тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хоорондын зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Танилцуулгадаа:
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх шийдлийг нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, хэрэгжүүлэхийг Монгол Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төсөл боловсруулсныг онцлоод тэтгэвэр нэмэгдүүлэх энэхүү арга хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нэгдсэн төсвийн орлого, зарлага ба алдагдлын нийт хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн тусгай шаардлагыг зөрчихгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хооронд зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн тэтгэвэр зарцуулах эрхийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөснийг дурдав.
Дээрх төсвийн зохицуулалтын үр дүнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг хуульд заасан хэмжээнээс бууруулах шаардлага үүсэж байна гэж байлаа.
Эх сурвалж: