Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тэргүүтэй албаны хүмүүс Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, удирдлагын багтай зөвшилцсөн шуурхай шийдэлд хүрсэн билээ.
Өмнө нь “Эрдэнэт үйлдвэр хоногт 28-30 вагон зэсийн баяжмал ачдаг байсан. Харин одоо хоёр сарын турш нөөцлөгдсөн баяжмалыг нэмж ачиж хэвийн үйл ажиллагаанд ортол хоногт 50 орчим вагон ачаа төмөр замаар гаргах шаардлага ирж байгаа юм. Сар орчим хугацаанд ийнхүү нэмэлт ачаалалтай ажиллахад алдагдсан хугацаагаа нөхөх боломжтой гэж тус үйлдвэрийн удирдлагын зүгээс мэдэгдлээ.
Эх сурвалж: