Байр суурь2 мин унших
Н.Учрал: Ц.Пүрэвтүвшин гэж залуу хэрхэн тэрбумтан болсноо Жек Ма шиг ярих хэрэгтэй
Сэтгүүлч Munkhtuya_vip
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Munkhtuya_vip
УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ажлын хэсэг байгуулж, Хууль зүйн байнгын хорооноос тогтоолын төсөл боловсруулсан байна. Энэ тогтоолын агуулга бол маш тодорхой. ОХУ, Монгол Улсын Засгийн газар олон улсын гэрээ мөн юм уу? Мөн. Энэ бол олон улсын гэрээ. Тэгвэл Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд зааснаар УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах эрхтэй
Хэрэв олон улсын гэрээг батлах, цуцлах шаардлагатай бол УИХ-ын шийдвэрээр Засгийн газарт эрх олгодог. Ийм байхад өмнөх Засгийн газар эрх мэдлээ хэтрүүлсэн гэдэг нь уг тогтоолын төслөөр тодорхой болж байна. Өмнөх Засгийн газар эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан нь тогтоогдсон болохоор энэ асуудлыг хууль, хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй.
Харин Засгийн газар давуу эрхээсээ татгалзахад хүрсэн Засгийн газрын 330 дугаар тоот тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгох асуудлыг ярьж байна. Хэрэв Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан эх үүсвэрүүдийг хууль бус гэж үзэж байгаа бол энэ асуудлыг мөн хууль, хяналтын байгууллагад хандан шалгуулах ёстой.
Ер нь залуу хүнийхээ хувьд Монгол Улсад хариуцлага алдагдсан байгаад харамсаж байна. Монголд маш олон залуу бизнес эрхэлж, хөдөлмөрлөж байгаа. Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг хэн ч буруутгахгүй. Гэхдээ санхүү, татварын Х тайлангаас 400 сая ам.долларыг олтлоо хөрөнгөжиж буй миний үеийн, надаас дүү буюу маш гайхалтай, Гиннесийн номонд бичигдэхээр амжилт үзүүлсэн Ц.Пүрэвтүвшин гэдэг хүнээс асуумаар байна.
Бид эх орондоо сайн сайхан амьдармаар байна. Цаашид эх үүсвэрийг нь судлаад үнэхээр хууль бус мөнгө байвал Эрдэнэт үйлдвэрийн тодорхой хувийг хөрөнгийн зах зээлд хувьцаа хэлбэрээр арилжаалж, ард түмэндээ өгөх ёстой. Монголчууд баялагтаа эзэн суух цаг болсон.