Үйл явдал2 мин унших

"Багшийн чадвар бэхжүүлэх аяллын тэтгэлэг уралдаан" -ы дүн гарлаа

"Багшийн чадвар бэхжүүлэх аяллын тэтгэлэг уралдаан" -ы дүн гарлаа

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаагийн санаачилгаар Боловсролын салбарыг дэмжих, Боловсролын жишиг дүүрэг болох зорилтын хүрээнд “БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛЛЫН ТЭТГЭЛЭГТ УРАЛДААН”-ыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зарласан.

2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл дүүргийн ЕБС, СӨБ-ын байгууллагад ажилладаг нийт 200 гаруй багшаас “Дүүргийн хөгжилд багшийн оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд эсээ хүлээн авч, шүүгчдийн бүрэлдэхүүн эхний шатны шалгаруулалтыг хийгээд байв.

"Багшийн чадвар бэхжүүлэх аяллын тэтгэлэг уралдаан" -ы дүн гарлаа

Өнөөдөр нийт оролцогчдоос /2022-02-19/ хамгийн оновчтой илэрхийлэлтэй 80 багшийн эсээ бичлэгийг батламжлан, хоёрдугаар шатанд шалгарсан 20 багш илтгэлээ хэлэлцүүлж, шүүгчдийн баг шилдэг 10 багшийг сонгон шалгарууллаа.

"Багшийн чадвар бэхжүүлэх аяллын тэтгэлэг уралдаан" -ы дүн гарлаа

Илтгэлийн уралдаанаас шалгарсан 10 багш Солонгос улсын боловсролын инноваци, сургалтын арга зүй, шилдэг туршлагаас суралцах “БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛАЛ-д /100% тэтгэлэг/ оролцох ЭРХИЙН БИЧГЭЭ гардаж авлаа. Үүнд:

1. Ерөнхий боловсролын 28-р сургууль-Ц.Одгэрэл

2. Ерөнхий боловсролын “Гурван тамир” сургууль-А.Хишигням

3. СӨБ-ын 141-р цэцэрлэг-Г.Отгонтуяа

4. Ерөнхий боловсролын 93-р сургууль-О.Сарантуяа

5. Ерөнхий боловсролын “Сэтгэмж” цогцолбор сургууль-О.Мөнхзаяа

6. Ерөнхий боловсролын “Оюуны ундраа” цогцолбор сургууль-Ч.Мягмардаш

7. Ерөнхий боловсролын 113-р сургууль-А.Дэлгэрмаа

8. Ерөнхий боловсролын 20-р сургууль Б.Цагаанцэцэг

9. СӨБ-ын 40-р сургууль-Э.Ичинхорлоо

10. СӨБ-ын 77-р цэцэрлэг-Б.Үнэнжаргал

Боловсролын жишиг дүүрэг болох зорилт тавин ажиллаж буй Баянгол дүүргийн ИТХ-ын даргын санаачилга, оролцоог дэмжин, хамтарч ажилласан JUMP академи, БНСУ-ын Ханбад Их сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.

"Багшийн чадвар бэхжүүлэх аяллын тэтгэлэг уралдаан" -ы дүн гарлаа

Шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох, JUMP академийн захирал Д.Тунгалагсэлэнгэ, Нийгмийн зөвлөх үйлчилгээ хүрээлэнгийн тэргүүн, АШУҮИС-ийн НЭМ-ийн багш Б.Цэвэлмаа, Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл, Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Оюунбилэг, Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Ч.Гажиддулам нарт баярлалаа!

Эх сурвалж:

bayangolhural.mn

Боловсролын салбарт ажиллагсадХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2023
  3. 2022

Дата архиваас

  1. 2020
  2. 2014
  3. 2013
  4. 2012
  5. 2010