Үйл явдал1 мин унших

Баянгол дүүрэг БНСУ-ын "Ханбат" их сургуультай хамтран ажиллана

Баянгол дүүрэг БНСУ-ын "Ханбат" их сургуультай хамтран ажиллана

Баянгол дүүргийн "Багшийн чадвар бэхжүүлэх хөтөлбөр" БНСУ-д хэрэгжиж дууслаа.

Хөтөлбөрт хамрагдаж буй манлайлагч багш болон БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмааг БНСУ-ын Тэжон хотын "Ханбат" их сургуулийн захирал Чой Бён Вүк хүлээн авч уузлаа. Уулзалтаар Баянгол дүүргийн багш нарын заах арга зүйг сайжруулах 14-30 хоногийн сургалтанд  үе шаттай хамруулах, тус сургуульд 50-100 хүртэлх хувийн тэтгэлэгтэй оюутан суралцуулах, шинжлэх ухаан судалгааны чиглэлээр дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Баянгол дүүрэг БНСУ-ын "Ханбат" их сургуультай хамтран ажиллана

Баянгол дүүрэг БНСУ-ын "Ханбат" их сургуультай хамтран ажиллана

Тус сургууль нь:

  •  95 жилийн түүхтэй БНСУ-ын улсын 39 сургуулийн нэг
  • 13000 орчим оюутантай
  •  27 мэргэжил эзэмшүүлдэг
  • Хичээлийн болон оюутны тохилог том жижиг нийлсэн 100 орчим байртай
  • Шинжлэх ухаан судалгааны төвүүдтэй
  • Шинжлэх ухаан технологийн хот болох Тэжон хотдоо байрладаг.

"Багшийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр"-т хамрагдсан багш нар дэлхийд шинжлэх ухааны хөгжлөөрөө тэргүүлэх байр суурьтай БНСУ-ын их сургуулиас туршлага, ул суурьтай бодлого, боловсролтой танилцаж ганзага дүүрэн богцтойгоор эх орондоо ирж байна. 

Баянгол дүүрэг БНСУ-ын "Ханбат" их сургуультай хамтран ажиллана

Сэтгүүлч Sarantuya

Боловсролын салбарт ажиллагсадХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024
  3. 2023

Дата архиваас

  1. 2020
  2. 2014
  3. 2013
  4. 2012
  5. 2010