#Тойрог1 мин унших
Тойргийнхоо 1,500 гаруй ахмад настан, сонгогчдоо сонслоо

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Тойрог1 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар Баянгол дүүргийнхээ ахмадуудтай уулзаж, тэдний санаа бодлыг сонсох нэгдсэн арга хэмжээг жил бүр "УБ Палас"-т зохион байгуулж, иргэд, сонгогчдоо хүндэтгэн хүлээн авч ирсэн уламжлалтай билээ.
"УБ Палас" нь үйл ажиллагаа явуулахаа больсонтой холбоотойгоор өмнөх шиг олон хүнийг нэгэн зэрэг хүлээн авах боломжгүй болсоон. Тиймээс энэ удаа Баянгол дүүргийн 34 хороогоос цөөн тооны төлөөлөл оролцуулж, нийт 1,500 гаруй ахмад настан, сонгогчдоо 6 ээлжээр цэвэр агаарт хүлээн авч, халуун дотно яриа өрнүүлэн, сайхан цагийг хамтдаа өнгөрүүллээ.




Энэ удаагийн уулзалтад өмнө нь "УБ Палас"-т зохион байгуулсан уулзалтуудад хүрэлцэн ирж чадаагүй сонгогчдоо түлхүү оролцуулахыг хичээлээ. Ирж амжаагүй ахмадуудтайгаа дараа дараагийн уулзалтуудаар уулзаж, санал бодлыг нь сонсох болно.