#Тойрог1 мин унших
Тойргийн иргэддээ тайлангаа танилцууллаа

Баянгол Дүүрэг
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар жил бүр иргэдтэйгээ уулзаж, хийж хэрэгжүүлж буй ажлаа тайлагнаж, иргэдэийнхээ санал, бодлыг сонсож, төрийн бодлогод тусгуулахаар ажилладаг билээ. Энэ удаа БГД-ийн 5, 6, 7, 8, 10, 28, 30, 32 дугаар хорооны 2400 гаруй иргэдээ MҮЭСТО-д хүлээн авлаа.
Тэрээр, урилга хүлээн авч, танхим дүүрэн хүрэлцэн ирсэн ахмадууддаа талархал илэрхийллээ.
Тойргоос сонгогдсон УИХ гишүүний хувиар 2025 онд Баянгол дүүрэгтээ хийж хэрэгжүүлсэн:
- Хөрөнгө оруулалтын ажлууд
- Бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд
- Нийгэмд чиглэсэн бусад ажлынхаа тайланг иргэддээ танилцууллаа.


Сэтгүүлч Ц.Соёлмаа

