#Тойрог1 мин унших
Баянгол дүүргийн 12 дугаар хорооны хэсгийн ахлагч, ахмадын дарга, идэвхтэн гишүүддээ амжилт хүсье!

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Тойрог1 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Иргэдтэйгээ ойр байж, санал хүсэлтийг нь сонсох, эргэх холбоог бэхжүүлэх зорилгоор Төрийн ордон, Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг танилцуулах уулзалтыг тогтмол зохион байгуулж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны хэсгийн ахлагч, Ахмадын зөвлөлийн дарга, идэвхтэн гишүүдийг Төрийн ордонд хүлээн авч уулзан, УИХ-ын чуулганы үйл ажиллагаа, хууль тогтоох үйл явц хэрхэн өрнөдөг талаар танилцуулж, хийж хэрэгжүүлж буй ажил, бодлого, төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.
Олон нийтийг нэгтгэн зохион байгуулж, төрийн бодлого шийдвэрийг иргэдэд хүргэхийн зэрэгцээ иргэдийн дуу хоолойг төрд уламжилж байдаг та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт хүсье!