#Тойрог2 мин унших
Баянгол дүүргийн 29-р хороонд улсын цэцэрлэг, эрин хороолол орчмын хоёр байршилд автозам тавигдана

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Тойрог2 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Хүүхэд багачууд гэртэйгээ ойрхон сургуульд чанартай боловсрол эзэмших ёстой. Энэ зорилгыг өмнөө тавин ажиллахдаа Баянгол дүүргийн хэмжээнд 14 сургууль 13 цэцэрлэгийн төслийг хэрэгжүүлсний нэг нь Эрин эверест интернэшнл_сургуулийг_улсад_авах байлаа.
Анх удаа төр хувийн хэвшил амжилттай зөвшилцөж улсын сургуультай болсон товчхон түүх хэлье.
2024.02-р сар
БГД-ийн 29-р хороонд төрийн өмчийн сургууль байхгүй, 4000 орчим хүүхэд гэрээсээ хол сургуульд явж буй асуудлыг шийдэхээр Эрин Эверест Интернэшнл сургуулийн удирдлагатай уулзаж улсад авах эсвэл түрээслэх санал гаргав

2024.04 сар
Гишүүний албан бланк дээр 29-р хорооны 2000 гаруй иргэний гарын үсгийг цуглуулж, төрийн сургуультай болох иргэдийнхээ хүсэлтийг Хотын дарга болон холбогдох сайд нарт уламжилж байв
2024. 11 сар
Тойргоос сонгогдсон гишүүний хувиар сургуулийг төрд авахад шаардлагатай хөрөнгийг Улсын нэгдсэн төсөвт тусгуулан ажиллав

2025.01 сар
Эрин Эверест Интернэшнл сургуулийг төрийн өмчид албан ёсоор шилжүүлж, шаардлагатай хөрөнгийг төсөвт тусгуулан ажилласны үр дүнд Баянгол дүүргийн 29-р хорооны хүүхдүүд маань гэртэйгээ ойр сургуульд чанартай боловсрол эзэмшиж байна.

Өчигдөр хотын дарга, Баянгол дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч нар 29-р хороонд ажиллаж Эрингийн баруун талын объектыг түрээслээд дараа жил худалдаж авах нөхцөлтэй улсын цэцэрлэг болгох хэлэлцээр хийхээр боллоо. Төр хувийн хэвшил зөвшилцөн зөв хөрөнгө оруулалт, оновчтой бүтээн байгуулалт хийх сайн жишиг тогтоож чадсандаа баяртай байна. Мөн тус хорооны оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах чиглэлд хоёр автозамын ажлыг шинээр хийхээр боллоо.