Үйл явдал1 мин унших
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БГД-ийн иргэдтэй уулзлаа

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл Монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
Баянгол дүүрэг 37 мянга гаруй аж ахуйн нэгжтэй. Ерөнхийлөгчийн санаачилсан ”Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний дүнд хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо гэхэд л 20 хувиар нэмэгдсэн. Мөн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа доод тал нь хоёр дахин нэмж, энэ хэрээр олон арван ажлын байр бий болоод байна.


Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголын боловсролын удирдах ажилтны ахмадын холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн, ахмад багш Намдагийн Хатуучулуун, Нийслэлийн Ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн захирал Чимэддоржийн Отгондаваа нарт Гавьяат багш, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүтгүүрийн депогийн ахмад машинч Балжидын Пунцагт Гавьяат тээвэрчин, “Буман хүүхэд” эмнэлгийн дарга, хүүхдийн зөвлөх их эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Түвдэндоржийн Даваахүүд Хүний гавьяат эмч, Орхон их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, Хууль зүйн ухааны доктор, профессор Жигжидсүрэнгийн Болдбаатарт Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Төрийн дээд одон медалиар шагнагдсан та бүхэнд баяр хүргэж, аз жаргал амжилт бүтээл, эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөе.