#Тойрог1 мин унших
Өнгөрсөн жил Баянгол дүүрэгтээ хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа

Баянгол Дүүрэг
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын иргэдтэйгээ хийж буй тайлант уулзалт хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна.
2025.02.08-ны өдрийн уулзалтаар Баянгол дүүргийн 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18-р хорооны 2400 иргэдээ МҮЭСТО-д хүлээн авлаа.
Урилгыг хүлээн авч, танхим дүүрэн хүрэлцэн ирсэн ахмадууддаа баярлалаа. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар 2025 онд Баянгол дүүрэгтээ хийж, хэрэгжүүлсэн:
• хөрөнгө оруулалтын ажлууд,
• бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд,
• нийгэмд чиглэсэн бусад ажлуудынхаа тайланг иргэддээ танилцууллаа.



Нийт 8 удаагийн уулзалтаар 34 хорооны 10,000 гаруй иргэд хүрэлцэн ирсэн. Иргэд, сонгогчтойгоо уулзах уулзалт маань амжилттай болж өндөрлөлөө.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

