Х.Баттулга спортын хэрэглэл материалыг нэмэгдүүлэх, тамирчдын бэлтгэл сургууль хийх заал танхим, түүний орчин тэр нөхцөлийг эрс сайжруулах тал дээр анхааран ажиллаж жүдо бөхийн заал болон Спортын Төв ордны Б заалыг засварлан тохижуулснаар одоо монгол төдийгүй дэлхийн олон орны шилдэг тамирчид бэлтгэл хийж байна. Зөвхөн энэ засварт л гэхэд 100, 000, 000 төгрөг зарцуулсан болно.