Онцлох мэдээ1 мин унших

“Тэрбум мод” хөдөлгөөний сургагч багш бэлтгэхэд ТББ-уудтай хамтран ажиллана

“Тэрбум мод” хөдөлгөөний сургагч багш бэлтгэхэд ТББ-уудтай хамтран ажиллана

БОАЖЯ Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ) ТББ-тай “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд сургагч багш бэлтгэн гаргах талаар хамтран ажиллахаар боллоо.

Тодруулбал, ойн нөөцийг нөхөн сэргээх үүднээс МБОИЗ-ийн гишүүн байгууллагуудаас үндэсний сургагч багшаар бэлтгэх, мөн гишүүн ТББ-уудын мод үржүүлгийн газруудын ололт, амжилт, туршлагыг хуваалцах, мод тарих хөдөлгөөнд идэвхтэй оролцсон ТББ-ыг дэмжин сурталчилж хамтран ажиллах юм. Хамтран ажиллах санамж бичигт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, МБОИЗ-ийн тэргүүн, доктор С.Амгаланбаатар нар гарын үсэг зурлаа.

“Тэрбум мод” хөдөлгөөний сургагч багш бэлтгэхэд ТББ-уудтай хамтран ажиллана

Байгалийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад иргэд, байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-уудыг чадавхжуулах замаар оролцоог хангаж, хамтран ажиллана. МБОИЗ нь улсын хэмжээнд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 21 аймаг, нийслэл, дүүргийн 200 шахам ТББ-ыг нэг дор нэгтгэсэн шүхэр байгууллага юм.

Ногоон байгууламжХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2016
  3. 2015
  4. 2014