Онцлох мэдээ1 мин унших

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын бага хуралд Б.Бат-Эрдэнэ сайд оролцлоо

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын бага хуралд Б.Бат-Эрдэнэ сайд оролцлоо

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын 2 дугаар бага хурал боллоо. Энэ үеэр Монгол Улсад 1,000,000 ам.долларын дэмжлэгийг үзүүлж, "Тэрбум мод" төслийг хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.

Тус хуралд Монгол талыг төлөөлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ оролцлоо. Тэрээр Монгол Улсын хувьд ойн санг нэмэгдүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга болох "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн болон Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг танилцуулсан байна.

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын бага хуралд Б.Бат-Эрдэнэ сайд оролцлоо

Түүнчлэн гишүүн орнууд өөрсдийн улс дахь туршлагыг хуваалцахаас гадна гишүүн орнуудын хамтын ажиллагааг сайжруулах, хамтын төсөл хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын бага хуралд Б.Бат-Эрдэнэ сайд оролцлоо

Сэтгүүлч Namuuna

Ногоон байгууламжХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2016
  3. 2015
  4. 2014