Байр суурь1 мин унших

60 жилийн ойг тохиолдуулан баярын цахилгаан солилцов

60 жилийн ойг тохиолдуулан баярын цахилгаан солилцов

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ 10 дугаар сарын 16-ны өдөр тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ху Жинтао нар баярын цахилгаан утас харилцан солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч цахилгаан утсандаа Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 60 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа түүхэн сорилтыг амжилттай даван туулж, сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааны түвшинд хүрснийг тэмдэглэсэн байна.

БНХАУ-ын дарга цахилгаан утсандаа Монгол-Хятадын сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж буй бөгөөд бүх салбарт харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Сэтгүүлч ts8060

Цэрэг, армиХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2013
  4. 2012
  5. 2011