Үйл явдал1 мин унших

Усны нөөцийг хамгаалах чиглэлээр НҮБ-ын тогтвортой хөгжлийн байгууллагатай хамтран ажиллана

Усны нөөцийг хамгаалах чиглэлээр НҮБ-ын тогтвортой хөгжлийн байгууллагатай хамтран ажиллана

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Эрхэмбаярын Баттулга  НҮБ-ын Тогтвортой хөгжлийн байгууллагын дарга ноён Пак Чункёо, НҮБ-ын Засаглалын хэлтсийн дарга ноён Шим Бокюун, Солонгосын Байгаль орчны корпораци (K-eco)-ын Ерөнхий захирал ноён Ёон Хюншик, Солонгосын усны нөөцийн корпорац (K-water)-ын захирал ноён Пак Киёонг болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Усны нөөцийг хамгаалах чиглэлээр НҮБ-ын тогтвортой хөгжлийн байгууллагатай хамтран ажиллана

Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол зэрэг асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх, зориудын аргаар цаг агаарт нөлөөлөх төсөл болон усны нөөцийг хамгаалах, усны нөөц багатай бүс нутгийн усны хангамжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.

Усны нөөцийг хамгаалах чиглэлээр НҮБ-ын тогтвортой хөгжлийн байгууллагатай хамтран ажиллана

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн газрын төслийн нэгж болох Тогтвортой хөгжлийн байгууллага нь 2011 онд НҮБ болон БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулагдсан.

Энэхүү байгууллага нь НҮБ-ын гишүүн орнуудад Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чадавх бэхжүүлэх, бодлогын судалгаа, зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Сэтгүүлч Sarantuya

Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2010