Онцлох мэдээ1 мин унших
"Эгийн голын УЦС" төслийн эрдэмтдийн ажлын хэсгийн дүгнэлтийг хүргэлээ

Эгийн голын усан цахилгаан станц төслийн байгаль орчны судалгаанууд, төслийн явц, тулгарч буй бэрхшээл, ирээдүйн төлөвлөгөөг хэлэлцэж, төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн судалгааны ажилд дүгнэлт өгч, үр дүнгээ харилцан зөвлөлдөн, хүлээн зөвшөөрөх үүрэгтэй. Тиймээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа Монгол Улсын эрдэмтдийн ажлын хэсгийн дүгнэлтийг хүргэж өгөх гэж байна.
"Эгийн голын усан цахилгаан станц төсөл”-ийн ерөнхий замын зураглал боловсруулах хурал 2024.11.15-ны өдөр Монгол Улсын Шинжлэх ухааны академид болж байв.
Сануулахад, өнгөрсөн 2024.10.09-нд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловын урилгаар Москва хотод ажиллахдаа Эгийн голд барихаар төлөвлөж буй УЦС-ын төслийн Байгал нуурт үзүүлэх нөлөөлөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хоёр улсын ШУА-ийн эрдэмтэд хамтран хэрэгжүүлэхээр болж, судлаачдын ажиллах журам, ажлын төлөвлөгөө, хариуцах эзэн, цаг хугацааг нарийвчлан тогтоохоор тохиролцсон билээ.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
