Үйл явдал1 мин унших

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, төлөөлөгчид дүүргүүдэд ажиллах хуваарийг батлав

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, төлөөлөгчид дүүргүүдэд ажиллах хуваарийг батлав

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар “Зөвлөлийн хуралдааны дэг”-ийг батлав. Мөн хурлын төлөөлөгчид Нийслэлийн дүүргүүдэд  ажиллах  хуваарийг баталсан юм.  

Хуралдаанаар мөн Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдааныг энэ сарын 30-ны өдөр хуралдуулахаар товлосныг зөвлөлөөр дэмжлээ. Зөвлөлийг  Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ахлах бөгөөд  хурал дахь  намуудын төлөөлөл бүрдүүлэн  ажилладаг.  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, УИХ-ын 2022 оны “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам батлах тухай” 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлий ИТХ-аас  тус Зөвлөлийг байгуулсан. Зөвлөл нь НИТХ-ын шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны  бэлтгэл ажил болон Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий бүтэц юм.

Сэтгүүлч Odnoo

Хот байгуулалт барилга орон сууцжуулалтХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2010