Үйл явдал1 мин унших
“Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал”-ын талаарх мэдээллийг сонслоо

Сэтгүүлч Hongorsaikhan
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Hongorsaikhan
Хуралдаанаар “Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал”-ын талаарх Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяагийн мэдээллийг сонслоо.
Мөн хууль эрх зүйн орчин дутагдалтай, эмийн нөөц ханган нийлүүлэх байгууллагуудаас бүрэн хамааралтай байгаа, цахим тогтолцоо бүрдээгүй, лабораторийн тоног төхөөрөмж, хүний нөөцийн дутагдалтай байгаа зэрэг тулгамдсан асуудлуудыг ярилцлаа.
Хуралдаанаар тус газрын Эм шинжлэх лабораторийн эрхлэгч Ш.Энхзаяагийн мэдээллийг сонссон.
Лабораторийн шинжилгээний үзүүлэлт, шинжилгээний аргыг зарим улс оронтой харьцуулан авч үзэхэд үзүүлэлт бүрэн, харин шинжилгээний арга 3-6 төрлөөр хийх боломжгүй байгаа нь тоног төхөөрөмжийн эвдрэл, шаардлагатай урвалж бодисын хангамжаас шалтгаалж байгааг тэрээр хэлэв. Хянан шалгах түр хорооны гишүүд тус лабораторийн үйл ажиллагаатай ирэх долоо хоногт танилцахаар боллоо.
