Онцлох мэдээ1 мин унших
Нийгмийн даатгалын багц хууль хэлэлцэгдэнэ

Тэтгэвэр, тэтгэмж
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Б.Бейсэн, болон бусад гишүүдийн хамтаар санаачилсан Өндөр насны тэтгэврийг дараалсан 5 жилийн дундаж цалингаас тогтоох хуулийн төслийг 2021.04.29нд өргөн барьсан билээ.
Энэхүү хуулийн төсөл маань Нийгмийн даатгалын багц хуульд хамтатган хэлэлцэгдэхээр боллоо. Өнөөдөр манай улсад дунджаар 317 мянга орчим хүн өндөр насны тэтгэвэр авагч байдаг.
- 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн,
- 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жил буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж 7 жил буюу 84 сар болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүнг багасаж байсан.
Хуулийн төсөл хэлэлцэгдэн дэмжигдсэнээр дараах эерэг өөрчлөлтүүд хэрэгжиж эхлэх болно.
Сэтгүүлч soyolmaa



