#Тойрог1 мин унших

БЗД-ийн 2000 гаруй хүүхэд гэр-сургууль хооронд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдлээ

БЗД-ийн 2000 гаруй хүүхэд гэр-сургууль хооронд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдлээ

Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа эхлэн боловсролын салбарыг онцгойлон дэмжиж, шаардлагатай ажлуудыг шат шатанд хийж, уламжилж шийдвэрлүүлж байсныг та бүхэн мэднэ.

БЗД-ийн 2000 гаруй хүүхэд гэр-сургууль хооронд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдлээ

Тэгвэл сар шинийн босгон дээр Тэмүүжин өрлөг, 33,102,126,127,137,147,148,158, Амгалан цогцолбор гээд дүүргийн нийт 10 сургууль автобустай болж 2000 гаруй хүүхэд гэр-сургууль хооронд аюулгүй, дулаан, тав тухтай зорчих боломж бүрдлээ.

БЗД-ийн 2000 гаруй хүүхэд гэр-сургууль хооронд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдлээ

Автобус хүлээн авсан сургуулиудаас хамгийн хол нь 126-р сургууль. Сар бүрийн иргэдийн уулзалтаар сургуулийн захирал, эрхлэгч нар "Хүүхэд багачууд маань хичээлдээ явах гэж өдөртөө дор хаяж 8км замыг туулдаг. Дээрээс нь сургууль автобусны буудал хоёрын хооронд ойролцоогоор 2-3км зайтай байдаг учраас өвөл, хавар, намрын улиралд хүнд нөхцөл байдалтайгаар хичээл сургуульдаа явдаг" талаар хэлж байсан. Өнөөдрөөс энэ асуудал бүрмөсөн шийдэгдэж байна.

Хамтарч ажилласан Нийслэл, дүүргийн удирдлагуудад талархал илэрхийлье.

Сэтгүүлч Hongorsaikhan

Баянзүрх дүүрэгХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024
  4. 2023

Дата архиваас

  1. 2021
  2. 2018
  3. 2016
  4. 2014
  5. 2013