#Тойрог1 мин унших
Баянзүрх дүүргийнхээ иргэдийн төлөөллийг хүлээн авч, уулзлаа

Баянзүрх дүүрэг
Баянзүрх дүүргийнхээ иргэдийн төлөөлөл, ахмадууд, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уламжлалт уулзалтаа зохион байгууллаа.
Энэхүү уулзалтыг жил бүр сар шинийн өмнө зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил гурав дахь жилдээ боллоо.
Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийнхээ санал, хүсэлтийг сонсон, тэдний асуултуудад хариулт өглөө.
Урилгыг минь хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.


Сэтгүүлч Ц.Соёлмаа
