Үйл явдал1 мин унших
Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн А.Ганбаатар сонгогдлоо

Баянзүрх дүүрэг
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хорооны хуралдаан өчигдөр буюу 2026.03.23-ний өдөр болж, Үндэсний бодлогын хороонд болон Нийслэлийн намын хороонд нэр дэвшсэн гишүүдийг сонгон батламжилжээ.


Мөн тус хуралдаанаар Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын сонгуулийг явуулж, УИХ-ын гишүүн А.Ганбаатарыг үнэмлэхүй олонхын саналаар сонгожээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дэд даргаар Э.Хатанбаатар, Д.Баттулга,Т.Пүрэвдорж нарыг сонгосон байна.
Баянзүрх дүүргээс Ардчилсан намын ҮБХ-нд нийт 54 гишүүн нэр дэвшин өрсөлдсөнөөс 22 гишүүн сонгогджээ.

