Үйл явдал5 мин унших
Дархан-Уул аймагт Газрын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал5 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаДээрх хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ихбаяр, Геодези зураг зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Золзаяа, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат нар танилцуулсан.
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр уг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Тогтвортой хөгжлийн талаарх олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим бол байгаль орчин, нийгэм, эдийн засаг гэсэн гурван үндсэн тулгуур асуудал ижил түвшинд хангагдаж байх явдал бөгөөд олон улс хөгжлийн чиг хандлагаа энэ жишгээр тодорхойлж байна. Монгол Улсын хувьд эдийн засгаа хөгжүүлэхдээ аж үйлдвэр, хүнсний үйлдвэрлэлийг тэргүүлэх зорилгоо болгон энэ чиглэлээр эрх зүйн орчны шинэчлэлийг хийж байна. Газрын харилцаа нь дээр дурдсан эдийн засгийг сэргээх, сайжруулах голлох салбар бөгөөд Газрын хуулийн шинэчлэлийн асуудал иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгж байгууллагын тогтвортой үйл ажиллагаа цаашлаад эдийн засаг, нийгэм, соёлын олон салбарыг хамарч байна. Иймд бид Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг олон нийтээр идэвхтэй хэлэлцүүлж, иргэд, олон нийтийн санаа бодлыг тусгаж хуулийн төслүүдийг боловсруулах зорилго тавиад байгааг онцлов.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын хууль нь 20 жилийн хугацаанд нийт 35 удаа нэмэлт, өөрчлөлт орсон, хийдэл давхардал ихтэй тул зайлшгүй өөрчлөх шаардлагатай байна. Түүнчлэн газрыг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу эдийн засгийн эргэлтэд оруулах, өмчлөлийн шинж байдал, зориулалтаас шалтгаалан бусад төрлийн нийтийн эд зүйлсээс ялгаатай авч үзэх, газрын нэгдмэл санг Ойн тухай, Усны тухай хууль, олон улсын ангилалтай нийцүүлэх, Газар зохион байгуулалтын үйл ажиллагааг цогц байдлаар төлөвлөх, газар эзэмших эрхийг эд хөрөнгийн эрхийн зохицуулалттай нийцүүлэн томьёолох, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд газрыг чөлөөлөх, газар хамгаалах, нөхөн сэргээх, газрыг дүйцүүлэн хамгаалах тулгуур зарчмыг тусгах, газрыг бэлчээрийн зориулалтаар ашиглах зохицуулалтыг боловсронгуй болгох, нийтийн эдэлбэрийн газрын ашиглалт хамгаалатыг сайжруулах, Улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарт мониторг хийж үнэлэлт, дүгнэлт өгөх зэрэг асуудлыг бүрэн зохицуулахаар газрын багц хуулийн төслийг өргөн мэдүүлснийг дурдлаа.
Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 191 дүгээр захирамжаар Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын 21 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тус Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна. Энэхүү багц хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Төрийн ордон, Хэнтий аймагт танхимаар болон цахимаар зохион байгуулагдаж нийт 9847 гаруй иргэн оролцож, хуулийн төслүүдтэй холбоотой нийт 5300 орчим санал ирүүлсэн байна. Хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг хууль тус бүрээр нэгтгэн ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Мөн хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж, иргэд олон нийтийн саналыг авч байгааг онцлон тэмдэглэсэн.

Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийг газрын нэгдмэл сангийн ангиллаас хасах шалтгаан, Багийн Засаг дарга нарын эрх хэмжээг нэмэгдүүлэх, бэлчээрээс төлбөр авдаггүй байх, хуулийн төсөлд гадаад үг хэрэглэхгүй байх зэрэг асуудлыг холбогдох албаны хүмүүсээс тодруулж, саналаа уламжилсан.