Үйл явдал1 мин унших
“Asia Folk 2023” олон улсын наадмын шилдэгүүд тодорлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор 6 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” олон улсын наадам болов.
Ази тивийн 10 улсын 160 гаруй уран бүтээлчид оролцсон тус наадмын шилдгүүд тодорч, шагнал гардууллаа.





