#Шилэн хууль3 мин унших
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжсэнээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ нэмэгдэнэ

Сэтгүүлч soyolmaa
Одоохон...
#Шилэн хууль3 мин унших

Сэтгүүлч soyolmaa
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар
Улмаар үндэсний агуулгатай соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний өсөлт, хүртээмж нэмэгдсэнээр аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжих тогтвортой нөөц нөхцөл бий болохын зэрэгцээ үндэсний соёлын дархлаа бэхжих ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзэж байгаа.
Харин дээрх хуулийг хэлэлцэх явцад гишүүд дараах байр суурийг илэрхийлж байлаа.
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
11697 аж ахуйн нэгжийг бүхлээр нь хавтгайруулж хамруулсан нь буруу. Харин үүнээсээ шигшээд 10-20 байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлж, дэлхийд өрсөлдөхүйц бүтээл гаргах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Бүтээлч үйлдвэрлэл гэдэг бүх салбарт яригддаг. Үүнээс соёлынх гэж онцгойлж авч байгаа бол цаашдаа бүх салбарт тухайн салбарын бүтээлч үйлдвэрлэл гэж явах юм уу?
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Монголчуудад мөнгө олж болох салбар бол соёлын бүтээлч салбар юм. "The Hu" хамтлагийг хар, дэлхийд яаж нэрээ гаргаж байна. Энэ салбарт зоригтой орохгүй бол манай улс социализмын үеийн соёлын үйлдвэрлэлээсээ хэтрэхгүй байна.
Соёлын сайд Ч.Номин:
Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж хүний оюун санаа авьяас билиг дээр суурилж, үүнийгээ оюуны өмч техник технологитой уялдуулан үүсгэн гаргаж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг томьёолж байна. Олон улсад 1995 оноос хойш хөгжиж 2,2 их наядын том зах зээлийг эзэлж байна. Зарим улс орнуудад соёлын бүтээлч үйлдвэрлэлээс олсон орлого нь дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувийг эзэлж байна. Улмаар дараагийн 10 жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувь хүртэл өсөх боломжтой. Тийм учраас манай улс олон улсын энэхүү тогтолцоотой хөл нийлүүлэн алхах нь зүйтэй.
Соёлын яамнаас Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг анх удаа хийлгэжээ. Судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулж буй хувь нэмэр 481.4 тэрбум төгрөг хүрч байгааг тогтоожээ. Энэ салбарт 11,697 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 5,665 нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байна.