Үйл явдал2 мин унших
“ДЭЛХИЙН УР ЧАДВАР”-ЫН 47 ДАХЬ ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОНО

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаХарин сүүлийн шатны шалгаруулалт 12 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд болж тэмцээний үндэсний ялагчид 2024 онд Бүгд Найрамдах Франц Улсын Леон хотод зохион байгуулагдах “Дэлхийн ур чадвар”-ын 47 дахь тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.
“Монгол ур чадвар” тэмцээнийг 2013 оноос хойш зохион байгуулж мэргэжил бүрийн тэмцээнээс шалгарсан шилдгийн шилдэг суралцагчийн тусгай мэргэжлийн бэлтгэлийг нэг жилийн хугацаанд мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулж дэлхийн ур чадварын тэмцээнд оролцуулдаг.
Тэмцээнийг Боловсрол, шинжлэх ухааны яам, “Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл” ТББ, “GIZ-Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл, Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг, Монголын Барилгачдын нэгдсэн холбоо, Монголын ой модны үйлдвэрүүдийн түншлэл ассоциаци, Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо, Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөл, “Оюу Толгой” ХХК, Монголын Хэвлэлийн Үйлдвэрүүд Хэвлэн-Нийтлэгчдийн Холбоо, Барилгын политехник коллеж, Налайх политехник коллеж, Техник технологийн политехник коллеж, Хүнс технологийн политехник коллеж, Монгол-Солонгосын политехник коллеж, Герман-Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ШУТИС Механик тээврийн сургууль хамтран зохион байгуулж байна.
Сонирхуулахад, манай улс 2014 онд Дэлхийн ур чадварын байгууллагын 69 дэх гишүүнээр элссэн. Дэлхийн ур чадварын олон улсын байгууллага нь тивийн болон тухайн гишүүн орны ур чадварын байгууллагатай бөгөөд Монгол Улс 2022 онд Азийн бүсийн дэлхийн ур чадварын байгууллагын гишүүн болж хамтын ажиллагаа өргөжүүлж байна.
Манай улс 2015 онд анх удаа Бразил улсын Сан Паоло хотод зохион байгуулагдсан дэлхийн ур чадварын олон улсын тэмцээнд оролцсон. Түүнээс хойш 2017 онд АНЭУ-ын Абу Даби, 2019 онд ОХУ-ын Казаньд зохион байгуулагдсан тэмцээнүүдэд амжилттай оролцож байв.
“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн 15 улсад 61 мэргэжлээр зохион байгуулагдахад манай улс токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан гэсэн 7 мэргэжлээр ХБНГУ, Австри, АНУ, Швейцар улсад амжилттай оролцож ирсэн.