Үйл явдал3 мин унших
Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт болло

Сэтгүүлч soyolmaa
Одоохон...
Үйл явдал3 мин унших

Сэтгүүлч soyolmaa

Энэхүү уулзалт нь Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр талын дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах хүрээнд уламжлал болгон зохион байгуулагддаг. Хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Европын Холбоотой худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх зэрэгт зохих дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цаашид хоёр талын хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргахад түлхэц үзүүлэх зорилготой юм.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нар Монгол Улсын Үндсэн хууль болон улс төрийн өөрчлөлт, шинэчлэлт, иргэний нийгмийн хүчирхэгжүүлэх, хүний эрхийн талаарх яриа хэлэлцээний талаар танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Европын Холбооны улс орнууд болон Монгол Улсын хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл өглөө.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал эрчим хүчний бодлого, ногоон болон цахим шилжилтийн талаар мэдээлэл өгөв. Европын талаас Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски талууд парламентын хоорондын хамтын ажиллагааны бат бэх суурийг хэдийнээ тавьсан төдийгүй иргэдийн харилцан итгэлцэл ойлголцлыг бэхжүүлж ирснийг онцолсон.
Мөн Европын Холбооны зүгээс Монгол Улсын парламентын ардчиллыг бэхжүүлж буй хүчин чармайлт, олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, түншлэлийг бататгах чиглэлд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдгийг цохон тэмдэглэсэн юм.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 17 дугаар зөвлөлдөх уулзалтыг 2024 онд Бельгийн Хаант Улсад хийхээр товлолоо. Талууд энэ удаагийн уулзалтаар хэлэлцэн ярилцсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж, хамтран ажиллахаа нотолсон юм.Монгол Улсын Их Хурал парламентын хоорондын хамтын ажиллагааны адил түвшний механизмыг ОХУ-ын Холбооны Хурал болон БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай байгуулсан байдаг бөгөөд гуравдагч хөрш болох Европын парламенттай 16 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтаа ийнхүү амжилттай хийлээ