“Хурдан” цэгийг төрийн анхан шатны нэгжүүд буюу хороо, сумын үйл ажиллагааны бүтцэд оруулж, иргэдэд төрийн үйлчилгээг илүү ойртуулах талаар УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос ажиллаж байна. Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөл, ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын удирдлагуудын хамт нийслэл, дүүргийн, орон нутгийн Засаг даргын тамгын газрын холбогдох албан хаагчидтай хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Өнөөдрийн байдлаар “ХурДан” цэгийг нийт 504 байршилд байгуулахаас 140 -ийг нь нээж 39 байгууллагын 461 үйлчилгээг үзүүлж байгаа. Энэ ондоо багтан үйлчилгээний хамрах хүрээг 56 байгууллагын 785 үйлчилгээ болгон өргөтгөх юм. “ХурДан” цэгүүд байгуулагдсанаар өмнө нь Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээс хоёр үйлчилгээ авахад зарцуулдаг байсан хоёр цагийг 10-15 минут хүртэл багасгаж, үүнийг дагаад эдийн засгийн хэмнэлт нь 80 хувьтай болж байна.
Эх сурвалж: