Үйл явдал3 мин унших
Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2 дахь хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооноос баталсан Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын 11 дүгээр зүйлийн 18.1-д заасны дагуу Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд олонхын санал авсан нэр дэвшигчийн талаарх ажлын хэсгийн танилцуулга, нэр дэвшигчдийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн албаны зөвлөлийн тухай хуулийн дагуу ёс зүйн хорооны орон тооны бус гишүүдийг сонгон шалгаруулах ажиллагааг үе шаттайгаар хоёр удаа зохион байгуулав. Ес дэх буюу үлдсэн нэг гишүүнийг томилсноор Ёс зүйн хорооны бүрэлдэхүүн бүрдэж, ажилдаа орох юм. Ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хуралдаж, сонгон шалгаруулалтын сүүлийн шатанд тэнцсэн гурван нэр дэвшигчийн материалтай танилцаж, нууц санал хураалт явуулахад, хамгийн олон саналыг Доржсүрэнгийн Дуламсүрэн авсан тул нэрийг нь дэвшүүлэхээр болсныг онцлов.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан нэр дэвшигч Д.Дуламсүрэнг дэмжиж үг хэлэв. Тэрбээр, УИХ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталж, Монгол Улсын Засгийн газар, улс үндэстнээрээ авлигаас салах, ёс зүйтэй нийгмийг бүтээхийн төлөө гишүүд, төрийн өндөр албан тушаалтан, албан хаагчид манлайлж ажиллахыг зорьж байгаа. Иймд Авлигатай тэмцэх газарт олон жил ажилласан, мэргэшсэн хүний нэрийг дэвшүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлээд манлайлж ажиллахыг хүслээ.

Нэр дэвшигч Доржсүрэнгийн Дуламсүрэн нь 1970 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. 1988 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг, 1995 онд ОХУ-ын Иваново хотын Улсын Их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, 2003 онд ХБНГУ-ын Бремен хотын Улсын Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр 1995-1996 онд Хууль зүйн яамны Олон Улсын Эрх зүй, Хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, 1996-2007 онд Хууль зүйн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2007 оноос өнөөг хүртэл Авлигатай тэмцэх газарт ажилтан, ахлах ажилтан, хэлтсийн дарга, албаны даргаар ажиллаж байгаа аж.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн дарга Н.Энхболд Төрийн албаны хаагчийн ёс зүйн байдлын тухай анхдагч, том хуулийн хүрээнд зохион байгуулж буй Төрийн албаны ёс зүйн хороо анхных бөгөөд тус хорооны соёл, төлөвшил, өв уламжлал нь орон тооны бус гишүүдийн ажлын хариуцлагаас ихээхэн шалтгаалах тул чухал томилолт болж байгааг онцолж, Ажлын хэсэгт талархал илэрхийлснээр хуралдаан өндөрлөв.