Онцлох мэдээ2 мин унших
Татварын орчныг судлах “МОНТАТ” моделийг Улсын Их Хурлын дарга болон ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаАжлын хэсэгт МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Н.Ууганбаатар, тус сургуулийн Математикийн тэнхимийн профессор Г.Баярмагнай, дэд профессор Ц.Сэлэнгэ, ахлах багш С.Цогзолмаа, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахлах судлаач З.Манлайбаатар, “Анд системс” ХХК-ийн дата аналист Э.Оргил-Эрдэнэ нарын судлаач, мэргэжилтнүүд ажиллажээ.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал болон Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Монголбанк, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөл оролцов.


Судлаачид “МОНТАТ” моделийг боловсруулахдаа Үндэсний статистикийн хорооны өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа болон бусад микро түвшний нээлттэй мэдээлэл дээр тулгуурлаж, өрх болон аж ахуйн нэгжүүдийн татвар, түүний ачаалал зэргийг нарийвчлан тооцоолсон байна.

Тэрбээр, эдийн засгийг урт хугацаанд тогтвортой тэлэх, нийгмийн шударга байдлыг тогтооход судлаачдын бүтээл ач холбогдолтой боллоо. Цаашид холбогдох байгууллагууд өөрт байгаа чанарын болон тоон мэдээллээ нэгтгэн боловсруулж, уг моделийг улам сайжруулах хэрэгтэйг онцлон тэмдэглээд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Монголбанк, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын хамтран ажиллахыг чиглэл болголоо.