Үйл явдал2 мин унших
Монгол Улс түүхэндээ анх удаа хүнсний ногоо хураалтаараа түүхэн дээд амжилт тогтоолоо

Сэтгүүлч Hongorsaikhan
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Hongorsaikhan
36 дугаар тогтоолын хүрээнд арилжааны 10 банкнаас газар тариалангийн үйлдвэрлэгчдэд 89.7 тэрбум, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 24.3 тэрбум, нийт 114.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон нь хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургамал хамгаалах, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд явуулах боломжийг бүрдүүлсэн юм.
Энэ жил 175.0 мянган тонн төмс, 185.0 мянган тонн хүнсний ногоо хураан авч, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85 хувийг бүрэн хангаад байна. Энэ нь Монгол Улс түүхэндээ анх удаа хүнсний ногоо хураалтаараа түүхэн дээд амжилт тогтоосон.
Сайд Х.Болорчулуун ургац хураалтын түүхэн амжилтаа ахиулахын тулд боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, үнэ ханшийг тогтворжуулж, борлуулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов. Мөн ургац хураалттай зэрэгцээд төмс, хүнсний ногоо, улаанбуудайн импортыг хязгаарлах арга хэмжээг салбар яамны зүгээс авч хэрэгжүүлсэн болон
үрийн шинэчлэлийг эрчимжүүлж, элит үрээр тариалалт хийж, ургацын чанарт сайнаар нөлөөлдөг тухай дурдлаа. Үрийн шинэчлэлийн үр дүнд улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 32.0 мянган тонноор нэмэгдэж нэгж га талбайгаас авах улсын дундаж ургац 15 цн-т хүрээд байна. Энэ нь сүүлийн 5 жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм.
Тэрбээр мөн салбар яамны зүгээс эрх зүйн орчинг сайжруулах, зөрчилтэй харилцааг зохицуулахын тулд бодлогын шинэчлэл хийх замаар “Хөдөө аж ахуйн тухай” хуулийн төслийг боловсруулан өргөн барихад бэлэн болоод байна.