Энэхүү жишиг автобусны буудлыг дүүргийн 10 байршилд байршуулах бөгөөд хамгийн анхны буудлыг гүйцэтгэгчээс ийнхүү хүлээн авлаа.
Жишиг автобусны буудал нь дулаан өрөө, саравч болон зам талбайн үйлчлэгч нарт зориулсан хэсгүүдтэй. Мөн гадаа талбай, дотор орчинг хамгийн сүүлийн үеийн камераар хянах боломжтой бөгөөд тус хорооны Засаг дарга, хорооны цагдаагийн албан хаагчид хариуцсан ажиллана.
Дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй жишиг автобусны буудлуудын байршлыг сонгохдоо зорчигчид ихээр төвлөрдөг, сургууль, цэцэрлэгтэй ойр хэсгүүд болон алслагдсан хороодын нутаг дэвсгэрийг харгалзан баталсан.
Эх сурвалж: