АМГТГ-ын хэвлэлийн төлөөлөгч П.Мөнхжаргал "ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан тус улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 243 дугаар тогтоолоор арилжааны автобензиний тэр дундаа биржийн арилжаагаар худалдсан бүх төрлийн автобензинийг 2024 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны наймдугаар сарын 31-ний өдрийн хүртэл хугацаанд экспортонд гаргахыг хориглох шийдвэр гаргасан байна.
ОХУ-аас Монгол Улсад экспортолж буй бүх төрлийн автобензин /А-80, АИ-92, 95, 98/-ийг манай шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд болон ОХУ-ын Роснефть компани хооронд байгуулсан урт хугацааны шууд худалдааны гэрээний дагуу Ангарскийн боловсруулах үйлдвэрээс нийлүүлдэг.
Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар 01-ний өдөр Сүхбаатар боомтоор ОХУ-аас 56 вагон буюу 3360 тонн АИ-92 автобензин, 48 вагон буюу 2880 тонн дизель түлш импортоор орж ирээд байна" гэж мэдээлэв.
Эх сурвалж: