Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат нар Сэлэнгэ аймагтаа ажиллалаа.
Хүдэр, Орхон, Сүхбаатар сум, Номгон тосгоны эрүүл мэндийн төв, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг ХХААГ, Хилийн цэргийн 0243, 0101-р ангиуд тоноглогдсон ЛандКруйзер-78, Ниссан патрол зэрэг шинэ хүлгүүд иргэдэд тусламж, үйлчилгээ шуурхай хүргэж, ажил үүргээ гүйцэтгэнэ.
Засгийн газраас өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан хөдөөгийн иргэддээ цаг алдалгүй тусламж, үйлчилгээ хүргэхэд зориулж, туулах чадвартай шинэ машинуудаар хангах ажил аймаг, сумдад өрнөсөөр байна.
Эх сурвалж: