Үйл явдал1 мин унших
БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаТөрийн айлчлалын үеэр талууд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” болон Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурна.
Өнөөдөр /2024.06.01/ Бүгд Найрамдах Беларусь Улстай хөдөө аж ахуйн салбарт урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах түншлэлийн 5 санамж бичгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК үзэглэлээ.
Тодруулбал, Бүгд Найрамдах Беларусь Улсаас хөдөө аж ахуйн салбарт газар тариалангийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, хамтран ажиллах болон мал, амьтан, таримал ургамлын үр нийлүүлэхэд хамтран ажиллах юм.
Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд 1992 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.