Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Мэдээлэл, харилцаа холбооны хөгжил нь МТ-ын үйлчилгээ болон мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж ирсэн хэдий ч, үүнтэй зэрэгцээд улс орнуудын хувьд мэдээллийн цахим аюулгүй байдлыг хангах асуудал хурцаар тавигдсаар байна.
Олон улс цахим мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг үндэсний аюулгүй байдлынхаа тэргүүлэх зорилтуудын нэг хэмээн зарлаж, хөрөнгө оруулалт хийх, үндэсний хэмжээнд стратеги, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн орчноо боловсронгуй болгох, техник технологи, хүний нөөцөө бэхжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Монгол Улс сүүлийн 4 жилд Мэдээллийн аюулгүй байдлын олон хууль тогтоомжийг санаачлан баталж, Боловсон хүчнээ бэлтгэх болон start up программын компаниудаа дэмжин ажиллаж, Олон улсад гаргаж байгаа нь Бодлого тодорхойлох хүмүүс илүү мэргэжлийн хүмүүс байгааг харуулж байна. Үүнтэй зэрэгцээд эрсдэлээ ч бас тооцох нь чухал байна. Энэ зөвхөн иргэн төдийгүй төр, засгийн ч хувьд Бодлогын чухал асуудал юм.
Тиймээс өнөөдөр цахим хөгжилтэй зэрэгцэн төрийн мэдээллийн системийн аюулгүй байдыг хамгаалах, Байгууллага болон хувь хүн мэдээллээ хамгаалах, аюулгүй байдлаа хангах чиглэлд онцгой анхаарч, төрөөс иргэн рүү чиглэсэн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан, цахим системд суурилсан салбаруудын хөгжил нь зарим мэргэжлүүдэд хүний оролцоогүй болсноор бидний хувьд шинэ сорилтуудыг бий болж байна. Иймд бидний мэддэг цахилгаан, дулаан, зам тээврийн дэд бүтцээс гадна сүлжээний дэд бүтэц бий болсон.
Энэхүү дэд бүтцийг төрийн үйлчилгээний хандалтын хяналт, баталгаажуулалтын найдвартай аргууд, кибер аюулгүй байдлын тогтолцоог сайжруулах, өгөгдөл хамгаалах хууль, нууцлалын журам, аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлэх зэргээр шинээр байгуулагдсан яам хууль, журмаа батлан хэрэгжүүлж, холбогдох байгууллагууд үр дүнтэй ажиллаж байна.
Эх сурвалж: