Тус санамж бичигт Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл нар гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулахад мэргэжлийн холбоо дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм.
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл баримтлалыг төгөлдөршүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Монголын Хуульчдын холбоо зэрэг мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах нь чухал үр дүнтэй.
Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл шинэ парламент шинэ уур амьсгалаар ажиллаж, холбоодтай хамтран ажиллах эхлэл тавьсанд хуульчдын зүгээс талархалтай байгаагаа илэрхийлээд, хууль, эрх зүйн шинэчлэлийн Гурван төгөлдөршил бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Хуульчдын зүгээс УИХ-ын стратеги төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хуульд “хүн төвт” суурь үзэл баримтлалыг бий болгосноор шударга ёс, тэгш хөгжих боломж бий болно гэдгийг тодотголоо.
Эх сурвалж: