Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлэхдээ Өнөөдөр түүхэн үйл явдал болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Франц улсад албан ёсны айлчлал хийж, ураны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ажлын эхлэлийг тавьж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажил хэрэг болгохоор ажлын хэсэг байгуулж, миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа тус ажлын хэсгийг ахалж байв.
Төрийн залгамж чанарын дагуу өнөөдрийн гэрээ байгуулах ажлыг эцэслэсэн ЗГХЭГ-ын дарга Ням-Осорын Учралын ахалсан ажлын хэсэгт талархал илэрхийлье.
2023 онд ажлын хэсэгт хамт ажилласан Цөмийн энергийн комиссын ажлын албаныхан, одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Пүрэвжавын Сайнзориг, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон нарын олон чадварлаг залуус өнөөдрийн энэ гэрээ байгуулагдах суурийг тавьсан гэдгийг энд дурдах нь зүйтэй” хэмээв.
Эх сурвалж: